250 саяаас дээш үнэтэй машины татварыг ирэх оноос нэмнэ

Ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа Сангийн яам орлогын суурийг нэмэх дараах татваруудыг шинээр авахаар болжээ.

  • 250 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй автомашиныг тансаг хэрэглээ гэж үзэн, өндөр татвар ногдуулна.
  • Хоёр болон түүнээс машинтай иргэдээс нэмэлт татвар авна.
  • ХХОАТ-ыг шаталсан байдлаар авдаг болно. Хэн илүү орлоготой, тэр хүн өндөр татвар төлнө.
  • Тамхины татварыг хоёр жилийн турш нэмнэ. Ирэх онд 50 хувиар, 2024 онд дахин 50 хувиар нэмнэ.Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай улсад тамхи хямд үнэтэйг шүүмжлэн, татвараа 300 хувиар нэмэхийг санал болгодог байна. Манай улсад янжуур тамхины үнэ дунджаар 1.4 ам.доллар бол бүсийн дундаж үнэ 3, дэлхийн дундаж үнэ 4 ам.доллар  байдаг аж.
  • Автомашины насжилтаар татвар ногдуулна, он хуучин машин илүү өндөр татвар төлнө.
  • Цахилгаан тамхины татварыг нэмнэ.

Бид энэ онд Японоос нийт 261 сая ам.долларын бараа импортолжээ. Үүний дийлэнх нь автомашин байдаг. Өнгөрсөн онд Японы импорт 172 сая ам.доллар байжээ.

Манай улс машин механик, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг  хэрэгсэл,цахилгаан машинд энэ онд нийт 494 сая ам.доллар төлжээ. Үүний 6.7 хувийг суудлын автомашин эзэлж байна.

ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР ОРЧИНД БОЛОВСРУУЛАВ?

Дэлхий даяар өндөр инфляцтай байна шууд нөлөөлдөг тул тус улсын 2023 оны эдийн засгийн өсөлт бидэнд чухал. БНХАУ 2023 онд 4.9 хувиар өснө гэж Дэлхийн банк тооцоолсон бол ОУВС 4.6 хувь гэжээ.

Өндөр инцфляц олон сар үргэлжилж, стагфляц гэх үзэгдэлтэй бид нүүр туллаа. Аль ч улсад үүний эсрэг хэрэглэх бэлэн жор байхгүй байна.

skip-share

Хэдхэн сарын өмнө 4.1 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар болж буурсан.

Ирэх онд  манай экспортын голлох түүхий эд болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ унах эрсдэлтэй байна. Иймд  болгоомжилсон бодлого явуулна гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа онцлов.

Тэрээр “Төв банк бодлогын хүүг 11 хувьд хүргэх байх гэсэн хүлээлт надад байсан. Арилжааны банкууд ЖДҮ-чдэд олгодог зээлээ хэдийнэ хумьсан. Одоо бодлогын хүү 12-т хүрснээр иргэдийн болон томоохон байгууллагуудад өгдөг зээлийн хэмжээ ч буурна. Энэ нь эдийн засгийн өсөлтөөс чангаана. Эдийн засгийн өсөлт саарсан бол дахин сэргээхэд цаг их орно, өртөг өндөртэй. Гэхдээ Төв банк биз даан шийдвэр гаргах эрхтэй” гэв.

Хэдхэн сарын өмнө 4.1 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар болж буурсан. Иймд гадаад валютын нөөцөө хадгалах шийдвэрт хүрчээ. Ингэснээр Төвбанк арилжааны банкуудын ам.доолар худалдан авах хүсэлт бүрийг хүлээн авахгүй, өнөөдөр 3301 төгрөгт хүрсэн ам.долларын үнэ ахин өсөх эрсдэлтэй.

Төсвийн зардлыг хязгаарлах замаа импорт, инфляцын дарамтыг бууруулна. Гадаад өр төлөх хугацааг хойшлуулна. Инфляцад илүү өртдөг, бага, дунд орлоготой өрхүүдээ дэмжинэ.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлнэ. Төрийн байгууллагууд машин авахгүй, томилолт, бэлгэнд мөнгө зарцуулахгүй.

2022 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Экспортын биет хэмжээ 2019 оны буюу оргил үед хүрчээ. 2022 оны улсын төсвийн гүйцэтгэл 98 хувьтай байна. Зарим сард 100 хувьд хүрчээ. Ирэх онд  эдийн засаг 4.4-5.8 хувиар өсөж, оны сүүлээр инфляц 10 хувь болно гэв. Наймдугаар сарын байдлаар инфляц 14.4 хувь байсан юм.

Ирэх онд Төрийн хэмнэлтийн хуулиар нэг их наяд төгрөг хэмнэнэ. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу энэ онд 198 тэрбум төгрөг хэмнэжээ. Харин ирэх онд нэг и наяд төгрөг хэмнэнэ гэв. Энэ хуулийг баталснаар төрийн байгууллагууд гадаад дотоод томилолт, бэлэг, машин худалдан авах, тавилга худалдан авалтыг хойшлуулсан. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллахыг хориглосон юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *