Брэд Питт, Эмили Ратаковски болзож эхэлсэн үү
Алдарт жүжигчин Брэд Питт болон модель Эмили Ратаковски нар болзож эхэлсэн байж магадгүй гэх цуурхал интернэт дээр тархаж эхлэв. “People” сэтгүүлд нэгэн эх сурвалж тэднийг хамтдаа их хугацаа өнгөрүүлэх болсон талаар мэдээлжээ.
Тэрхүү эх сурвалж нэмж хэлэхдээ Питт, Ратаковски нарыг албан ёсоор үерхэж эхлээгүй, одоогоор харилцаагаа нухацтай авч үзэн гүнзгийрүүлэх талаар шийдэж амжаагүй байгаа гэсэн байна.
Энэ сарын эхээр Ратаковски зургаан жилийн турш ханилсан нөхөр Себастьян Маклардаас салах өргөдлөө өгсөн. Харин Питт 2019 онд Анжелина Жолиетэй гэр бүл цуцалсан билээ. “People” сэтгүүл Ратаковскигийн хэвлэлийн төлөөлөгчөөс Питтэй болзож эхэлсэн гэх цуурхлын тал дээр мэдэгдэл хийхийг хүссэн ч одоогийн байдлаар хариу өгөөгүй байгаа аж.
Эх сурвалж: People
Б.БУЯНДОРЖ