|

Иан далайн хар шуурга Флорида мужид хүрэв

Лхагва гарагт (2022.09.28) Иан хар шуурга Флорида мужийн эрэгт хүрснээр салхины хурд ихээр нэмэгдэж, АНУ-д сүүлийн хэдэн жил үзэгдэж байгаагүй хэмжээний бороо орж эхэлжээ. Тус хар шуурганы салхины хурд 241 км/цаг хүрсэн тул дөрөвдүгээр зэргэлэлд оруулсан байна.

Далайн хар шуургыг хурдаар нь дөрвөн ангилалд хуваадаг аж. АНУ-ын хар салхины үндэсний төв дөрөвдүгээр зэргийн шуурганд багтахын тулд салхины хурд 209-251 км/цаг хүрэх ёстой гэж тодотгожээ. Харин тавдугаар зэргийн шуурганы салхины хурд 252 км/цаг-аас дээр байх юм. Иан шуурганы улмаас Флорида мужийн төв хэсгүүдээр 76 см бороо орох төлөвтэй байгаа талаар цаг уурын алба мэдээлжээ.

Мөн лхагва гарагийн өглөө хүчтэй салхины улмаас 2 сая гаруй өрх цахилгаангүй болсон байна. Флорида мужийн захирагч Рон ДеСантис “Энэ шуурга Флорида мужид хүндээр тусах болно” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *