Хойд Солонгосын пуужин Японы дээгүүр нисэж, Номхон далайд унажээ
Өнөөдөр өглөө 7:22 цагт Хойд Солонгосын харвасан баллистик пуужин Японы нутаг дэвсгэр дээгүүр нисэж, Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна Номхон далайд унажээ. Пуужин Японы газар нутгаас гурван км зайд унасан байна. Японы эрх баригчид пуужин Хоккайдо, Хоншю арлыг чиглэсэн байсан гэж үзэж байна гэж NHK дамжуулжээ.
Пуужин Японы хойд хэсэгт орших Хоккайдо, Аомори мужуудыг чиглэн нисэж Номхон далайд газардсан байх магадлалтай тул одоогоор хохирол байхгүй гэж үзэж байгаа аж.Энэ талаар Японы Ерөнхий сайд Кишида Фумио “Бид пуужин хөөргөх үйлдлийг эрс буруушааж байна. Өнөөдрийн харвасан пуужингаас үүдэн манай улсад ямар хохирол үүссэн талаар нэг бүрчлэн тооцоолж, судалж арга хэмжээ авахыг албаныханд үүрэг өгсөн” гэв.
Мөн Японы хойд хэсгийн хурдны галт тэрэг, метрог түр хугацаанд зогсоож, иргэдийг аюулгүй газар байхыг Засгийн газраас анхааруулжээ.