ИРАН: 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Ираны баруун хойд хэсэгт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төвөөс мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомттой Ираны Урмиа хот ойр бөгөөд тус хотод 577 мянган хүн амьдардаг юм. Газар хөдлөлтийн үеэр байшин барилга сүйдэж, хүний амь эрсэдсэн талаар одоогоор мэдээлэл байхгүй аж.
Үүний өмнө Турк, Гүржийн хил болон Грекийн газар нутагт 5.2-5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.