Ч.Ундрам: Халамжийн төсвийг багасгах санал өгнө

Дэлхийн банкнаас хийсэн “Ядуурлын дүр төрх-2020” судалгааны дүнгээр Монгол Улсын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж 2018 оны түвшингээс 0.6 пунктээр буурсан байна. Тиймээс бидэнд ядуурлыг бууруулахад чиглэсэн бодитой, үр дүнтэй бодлого, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Үүнтэй холбогдуулан  ЗГ-аас “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийг хэрэгжүүлээд буй.

Тэгвэл энэ талаар УИХ-ын Ч.Ундрам өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Давхардсан халамж авдаг 800 мянган иргэн байдаг гэж байна. Зарим нь тав хүртэлх төрлийн халамж авдаг гэнэ. Хөдөлмөрийн насны идэвхтэй хүн ам хоёр сая гэж бодоход 40 хувь нь давхар халамж аваад сууж байхад бид нар хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих вэ? Халамжийн төсвийг багасгах санал өгнө” хэмээв.

Нийгмийн халамж гэдэг нь “эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” хэлнэ хэмээн МУ-ын “Нийгмийн халамжийн тухай хуульд” тодорхойлжээ.

Гол асуудал халамж очих хүндээ очиж чадаж байна уу? дээр тодорхойлсончлон улсаас өгч байгаа халамж иргэдийн наад захын хэрэгцээг нь хангаж байна уу гэдэгт анхаархаас илүү УИХ-ын гишүүн Ч.Ундрам тоонд анхаарсан нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.

“Халамж хавтгайрлаа”, “халамжийг танаж байж иргэд хөдөлмөр эрхэлнэ” гэх мэтээр эрх баригчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр…Угтаа халамжийн мөнгө авлаа гээд иргэд гэдсээ элж дээшээ харж хэвтээгүй байлтай. Хэдий хэр хэмжээний мөнгө сард авдаг билээ гэдгийг бас бодож үзмээр.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *