|

Украйны арми ОХУ-д нэгтгэсэн газар нутгаа чөлөөлсөөр байна

Украины зэвсэгт хүчин Херсон мужийн нутгаас хэд хэдэн суурин газрыг чөлөөлсөн гэдгээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Владимир Путин Донецк, Херсон, Луганск, Запорожье мужуудыг ОХУ-д нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурж баталсан. Гэсэн хэдий ч Украины арми эсрэг довтолгоогоо үргэлжлүүлж ОХУ-д нэгтгэсэн газар нутгаас чөлөөлсөөр байгаа юм.

Володимир Зеленський лхагва гарагт (2022.10.05) мэдэгдэл хийхдээ Херсон хотоос зүүн хойд хэсэгт байрладаг Нововоскресенское, Новогригоровка, Петропавловка хотуудыг чөлөөлсөн хэмээжээ. Ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины дөрвөн мужийг нэгтгэж авсан асуудал дээр ОХУ-ыг буруушаах санал хураах юм. ОХУ-аас НҮБ-д сууж буй бүрэн эрхт элчин сайд Василий Небензиа “Энэхүү санал хураалт нь Ерөнхий Ассамблейг улам хагаралдуулах улс төрийн зорилготой үйлдэл” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *