Ж.Бат-Эрдэнийг цагдан хорих эсэхийг өнөөдөр шийднэ
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан байдаг. Улмаар уг хугацаа дуусаж, түүнийг 30 хоног цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ч тэрбээр шүүгчээсээ татгалзсан юм.
Ингэснээр түүнийг цагдан хорих хуралдааныг хийж чадаагүй бөгөөд тэрбээр суллагдсан. Харин цагдан хорионы шүүх хурал өнөөдөр товлогдоод байна.