ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 10 сарын 14, Сугар гараг. Билгийн тооллын 20

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 07.10-18.07
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Ус

Чөлөөт эх одтой, цагаан хулгана өдөр. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments