Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс О.Дархижав мөнгөн медаль хүртлээ
Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд манай Үндэсний шигшээ багийн тамирчин О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртжээ. Ингэснэр О.Дархижав Монголын багийн гурав дахь медалийг авчирсан бөгөөд өнөөдөр гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөнө.
Азийн аварга шалгаруулах уг тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцсоноос одоогоор хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.