Төрсөн эцгээ онц хэрцгийгээр хөнөөсөн гэх 17 настай хүүг цагдан хорих арга хэмжээ авлаа

Энэ сарын 11-ний өдөр 17 настай хүү архидан согтуурсан үедээ төрсөн эцгийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан.

Тэгвэл тухайн этгээдийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан /санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/ гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.

Улмаар өсвөр насны яллагдагч М.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан …Өсвөр насны яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, …Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах… гэсэн зорилтод нийцүүлэх үндэслэлээр өсвөр насны яллагдагчид нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *