Допингийн эсрэг төв, Биеийн тамир спортын газрын удирдлагуудын гэрээс их хэмжээний допинг илэрчээ
Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр, албан байранд АТГ-аас нэгжлэг хийж байгаа талаар мэдээлсэн.
Түүнээс гадна Биеийн тамир, спортын хорооны удирдлагуудын гэр, албан өрөөг мөн нэгжжээ. Энэ үеэр тус дарга нарын гэр, ажлын байрнаас их хэмжээний допинг илэрсэн байна. Улмаар допинг нийлүүлдэг эмч, холбоотой хүмүүсээ ч эхнээс нь нэрлэж эхэлжээ.