ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

Аргын тооллын 10 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын давхарласан 22

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 07.14-18.01
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Хий

Өглөгт охин одтой, харагчин туулай өдөр. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments