ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Аргын тооллын 10 сарын 19, Буд гараг. Билгийн тооллын 24
НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
- Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
- Наран ургах, шингэх: 07.17-17.58
- Барилдлага: Рашаан
- Шүтэн барилдлага: Мунхрахуй
- Суудал: Шороо
Үнэг одтой, хөхөгчин могой өдөр. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.