Монгол Улсад Статистикийн салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ой тохиож байна
Монгол Улсад Статистикийн салбар үүсэж, хөгжсөний 99 жилийн ойн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын Статистикийн салбарын түүхээс дурдвал, 1924 онд Дотоод яамны дэргэд Тоо бүртгэлийн хэлтэс анх зургаан хүнтэй байгуулагдсанаар Үндэсний Статистикийн Хорооны суурийг тавьсан гэж үздэг. Өдгөө улсын хэмжээнд 21 аймаг болон нийслэл, дүүргүүдийн салбар нэгжид нийт 300 гаруй албан хаагч ажиллаж байна.
Үндэсний Статистикийн Хороо нь улсын хэмжээний тооллого, түүвэр судалгаануудыг зохион байгуулж, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээ тайланг боловсруулж, 55 салбарын 1100 гаруй үзүүлэлтийг долоо хоног, 15 хоног, сар, улирал, жилийн давтамжтайгаар хэрэглэгчдэд хүргэж байна.