Хохирогч охины ээж: Миний охин голоо тасартал уйлж байна
Энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ланд-200” маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн ноцтой осол гарсан. Энэ талаар хохирогч охины ээж хэвлэлд яриа өгчээ.
Тэрбээр, “Осол гарсан өдрийн орой нь охин маань эмнэлэгт хэвтсэн. Сая тэр мөрдөгч гээд хүн над руу ярилаа “охины тань шүүх шинжилгээний хариу хөнгөн гарсан” гэнэ. Би үүнийг юу гэж ойлгох вэ. Ингэж айхтар гэмтсэн байхад яагаад хөнгөн гэж байгаа юм бэ. Аймар юм. Миний охины шарх хөндий нүхтэй, тэр нүх рүү нь багаж хийж эмчилгээ хийж байгаа. Миний охин голоо тасартал уйлж байна” гэжээ.