БОАЖЯ: Голын хамгаалалтын бүсэд байршсан нүхэн жорлонг буулгана

-Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байрлах Шаргалжуут рашаан болон голын эрэг дагуух нүхэн жорлонг буулгахаар болсон гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдэгдлээ.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн 2022 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр албан даалгаврын хүрээнд Шаргалжуут рашаан болон голын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа амралт, сувиллын газрууд, Шаргалжуут тосгоны байгаль хамгаалагчид албан даалгаврыг танилцуулсан. Ийн усны сан бүхий газрын дагуу хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн зогсоож, буулгах талаар чиглэл өгч ажиллаж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *