Г.Ирээдүй: Монголд нийт 71 койноос 970 тэрбум төгрөг цугласан гэх мэдээлэл бий
Виртуал хөрөнгө ашиглагчдын эрх ашгийг хамгаалах “Алтан гадас” ТББ-аас Койн нэрээр иргэдээс их хэмжээний мөнгө залилсан “Ворлд плас дижитал” компанид асуулга хүргүүллээ. Тус асуулгын тайлбарыг олон нийтэд нээлттэйгээр зарлах аж.
“Алтан гадас” ТББ-ын төлөөлөл Г.Ирээдүй: “Миний гаргасан “ICC” coin 2021 оны арваннэгдүгээр сард 20.4 тэрбум татан төвлөрүүлсэн ч зах зээлийн уналтаас шалтгаалаад 16 мянган хүний мөнгийг буцааж өгсөн байгаа. Амарсанаа бид хоёр “Алтан гадас” ТББ байгуулаад виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаар шүгэл үлээгээд эхний ээлжид “Ворлд плас дижитал” компанид албан хүсэлт гаргаж байна. Бидний хийж байгаа үйл ажиллагаа бол зөв стандартыг тогтоож, хариуцлага хүлээх нэг нь хүлээдэг гэдгийг харуулахыг хүсэж байна. Нийт 71 койноос 540 орчим тэрбум төгрөг цугларсан байсан. Сүүлийн байдлаар 970 тэрбум төгрөг цугласан мэдээлэл байна. Гэвч нээлттэйгээр 540 орчим нь мэдэгдэж байна. Бусад нь яагаад мэдэгдэхгүй байна. Тэр мөнгө хаашаа орж байгааг илрүүлнэ. Юун түрүүнд иргэдээс хамгийн их гомдол ирж байгаа “Ворлд плас дижитал” компаниас эхэлж байна” гэв.