ЭМЯ: Ковидын үлдэц нь оюуны чадамж буурах, ядарч цуцах, хөлрөх шинж тэмдэгээр илэрч байна
Өнөөдөр /2022.10.20/ ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөл О.Батбаяр “Ковидын үлдэц дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болж байна. Тодруулбал, энэхүү үлдэц нь оюуны чадамж буурах, ядарч цуцах, хөлрөх зэрэг шинж тэмдэгээр илэрнэ. Ингэхдээ ихэвчлэн коронавирусийн халдвараар өвдсөн, тэр дундаа вакцин хийлгээгүй эсвэл нэг, хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүст илүү өндөр хувьтай илэрч байна.Мөн элэг, бөөр, уушгины эрхтэн системд үлдэц үлдээж байна” гэв.