ӨНӨӨДӨР: Дугуй цагаан орчмын тохижилтын нээлт болно

Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
МҮХАҮТ

08:00 цагт: “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэг болно.

“УЛААНБААТАР” ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Монголын хуульчдын холбоо “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл” сэдвийн дор “Их танхим”-д “Хуульчдын форум” зохион байгуулна. Утас: 96919692

ДУГУЙ ЦАГААН

09:30 цагт: Дугуй цагаан орчмын тохижилт бүрэн дууссан бөгөөд өнөөдөр нээлтээ хийнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцоно. Мөн нийслэлийн Засаг дарга үргэлжлүүлэн Туул гол дагуу хийж буй тохижилтын хоёр байршил руу очно. Утас: 99037310, 99763656

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”
12:00 цагт: Монголын хамгийн олон бүжигчдийг нэг дор цуглуулсан, хамгийн өндөр шагналын сантай салса, кизомба бүжгийн гудамжны Салса марафон тэмцээнийг “Мишээл” энтертайнмент гудамжинд зохион байгуулахаар болсон талаар мэдээлэл хийнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments