ХНХ-ын сайдаар томилогдож буй Т.Аюурсайхан 14.00 цагт тангараг өргөнө
ХНХ-ын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан томилогдохоор болсон. Дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг сайдаар томилох асуудлыг танилцуулсан.
Улмаар 14.00 цагт тангараг өргөнө хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.