Д.Тогтохсүрэн: Б.Болор-Эрдэнийн асуудлыг МАН-ын удирдах зөвлөлөөр хэлэлцээгүй

МАН-ын удирдах зөвлөл шуурхай хурал зарлаж хуралдсан тухай асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсзрэн мэдээлэл өглаа. Тэрээр,

  1. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намын Бага хурлыг 2022 оны 12-р сарын 06-ны өдөр товлолоо. Бид намын их хурлаа хийгээд нэг жил болж байна. Тиймээс нэг жилийн тайлангаа тавьж улс орны нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж байгаа асуудлыэ талаар намынхаа хүрээнд ярих хэрэгтэй гэж үзсэн.
  2. МАН дэлхийн зүүний үзэлтэй намуудыг нэгтгэсэн том байгууллага байдаг. Үүнд МАН удирдах албан тушаалтанд нь хүний нэр өгч оролцъё гэж байгаа юм. ТИймээс Ц.Мөнх-Оргил гишүүнийг Дэлхийн социантерний дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдсэн.
  3. Намын гадаад харилцаатай холбоотой асуудал Индонезын Жакарта хотод болох Социантерний хуралд намаас төлөөлж оролцох төлөөлөгчдийн тоо” гэсэн гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Мөн намын бага хурдын дараа дэд даргын томилгооны асуудал яригдана. ЦХХХЯ-ын дэд сайдын асуудлыг авч хэлэлцээгүй. Намын гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж,  намын дарга, ерөнхий сайдад ярьж байгаа зүйл байх шиг байна лээ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *