Тэрбумтан Элон Маск “BTS” хамтлагийг худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
Тэрбумтан Элон Маск хүн төрөлхтнийг Ангараг гарагт хүргэх мөрөөдөлтэй хэмээж байсан удаатай. Энэхүү мөрөөдлийнхөө дагуу сансрын пуужин, хөгжүүлэлтийн “SpaceX”, өндөр чанарын, цахилгаан машины “Tesla Motors” үйлдвэрийг бүтээсэн гэдэг.
Тэрээр өнгөрөгч аравдугаар сарын 28-ны өдөр нийгмийн сүлжээний хамгийн их хэрэглэгчидтэй платформын нэг Твиттер компанийг худалдан авах маргаан зургаан сар үргэлжилсний эцэст өндөрлөж, албан ёсоор Твиттерыг эзэмших болсон дуулиан нь намдаагүй байхад дараагийн дуулианаа дэгдээжээ.
Тодруулбал, Элон Маск саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийг худалдаж авах хүсэлтэй” байгаагаа илэрхийлсэн байна. Элон Маск өмнө нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан “BTS” хамтлагийг сонсдог гэдгээ илэрхийлж байсан удаатай юм.