ESO: 60 жилийнхээ ойг тохиолдуулан сансрын уудмын ховор гэрэл зургийг үзүүллээ

Европын Өмнөд бүсийн Ажиглалтын Төв (European Southern Observatory -ESO) байгуулагдсаныхаа 60 жилийн ойг тохиолдуулан хүмүүст сансрын уудмын ховор гэрэл зургийг үзүүлжээ.

Энэ нь Мананцрын Конус (Cone Nebula) хэмээх сансрын уудамд орших нэгэн өвөрмөц бүтэц юм. Гэхдээ уг зураг ямар нэг үлгэрийн аймшигт мангасыг санагдуулам дүрслэлтэй байгаа нь онцлог болжээ. ESO нь 1962 онд байгуулагдаж байсан, Европын 16 орныг нэгтгэсэн сансар судлалын байгууллага юм. Тус байгууллага газрын телескопуудыг ашиглан дэлхийгээс сансрын уудмыг судалдаг юм байна.

 

 

Дээрх зургийг Чилийн нутагт оршдог “Very Large Telescope” дурангаар буулгажээ.

“Энэхүү зурагт мананцрын харанхуй, нэвтэршгүй дүр төрхийг үлгэр домгийн амьтныг санагдуулахаар харуулсан нь урьд өмнө буулгаж байсан бүх зургаас илүү гайхалтай болгож байгаа юм” гэж ESO тайлбарласан байна. Хүний хэмжүүрээр энэ нь асар хол мэт боловч астрономийн хэмжүүрээр өчүүхэн бага зай ажээ.

Эх сурвалж: CNET

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *