ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, туулай жилтнээ эерэг сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2022.11.30 / ЛХАГВА ГАРАГ /

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.19-17.02
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments