Хатан Хаан Элизабет төрсөн өдрийн бялууг хутгаар бус сэлмээр зүсэхийг хүсжээ

Хатан хаан Элизабет 95 насны төрсөн өдрөө ер бусын болоод тансаг байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ.

TMZ-д мэдээлснээр Жилл Байден, Кейт Миддлтон нар хөтөн хааны төрсөн өдрийн бялуу хуваах үйл ажиллагаанд оролцохооор ирсэн бөгөөд баярын бялууг зүсэх цаг болоход хатан хаан багагүй будилж орхижээ.

Тэрээр бялуугаа хутгаар зүсэхийн оронд хааны ордны том сэлмийг илүүд үзсэн бөгөөд бялуугаа зүсэж чадалгүй нэлээн хугацааг өнгөрөөжээ. Энэ үеэр түүний туслах “Хутга энд байна хатантаан” хэмээн хэлсэн ч хатан хаан Элизабет хариуд нь “Би мэдэж байна аа, гэхдээ энэ бол онцгой зүйл, би сэлмээр зүсмээр байна” хэмээн хэлжээ.

Гэвч тэрээр бялуугаа зүсэж чадаагүй бөгөөд гар нь чичрэх, сульдах шинж тэмдэг үзүүлсэн тул түүний туслахууд бялууг хуваахад нь тусалжээ.

Ямартай ч хатантан маань ач охиноо өлгийдөн авсан долоо хоногтоо өөрөө ч нэг нас нэмэн зооглож байна.

Тухайлбал ханхүү Харри, түүний эхнэр Меган Маркл нар энэ долоо хононгийн даваа гарагт охинтой болсноо зарлаад байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *