Өнөөдрийн Зурхай: 2021/05/03

Матар

Өнөөдөр таны санаснаар бүтэх ажил хэрэг маруухан байх болов уу. Хэдийгээр үргэлж таны зөв байхгүй ч амжилтын гол үндэс нь өөртөө итгэлтэй байдал байх болно. Ингэж чадвал дараагийн удаа аз таныг ивээх л болно. Од эрхэс бусадтай эрх мэдлийн төлөө тэмцэлдэх хэрэггүй гэж зөвлөж байна. Таны зорилго илүү том байх ёстой.

Хумх

Та өндөр ёс зүй, тайван мэдрэмжтэй байх өдөр. Хэрвээ та үнэнч шударга байвал бусдын итгэлийг олж чадна. Урьдын муудаж суларсан нөхөрлөлийн харилцаа сайжрах болно. Хайр дурлалын харилцааны асуудал гэр бүлд чухал байна. Хайртай хосууд сайхан харьцаатай байх юм бол хамгийн үлгэр жишээгийн сонгодог гэр бүл болно. Харин зөрчилтэй хайрын харилцаа таны нэр хүндийг унагана.

Загас

Эелдэг тайван, итгэлтэй хүлцэнгүй байдал таныг бусад хүмүүстэй ч ойлголцоход дөхөм болгоно. Чухал ажлыг шийдэхийг ялимгүй хойшлуулахад гэмгүй. Таны ур чадвар, давуу талыг бусад хүмүүс хүлээн зөвшөөрнө. Шинэ долоо хоногийг аядуу тайван эхлэх хэдий ч ажил хэрэг тань аяндаа цэгцэрнэ.

Хонь

Таны хувьд азтай өдөр. Та үл ойлголцлын гинжин хэлхээ үүсгэж болох яаруу түргэн шийдвэр гаргаж магадгүй байна. Энэ нь ажил хэргийн амьдралд ч хамаарна. Болгоомжтой бай, анхны сэтгэгдэлдээ бүү итгэ. Өнөөдөр та хутганы ирэн дээр явж буй мэт байдалтай байна. Бизнест хөрөнгө оруулалт шаардагдана.

Үхэр

Өнөөдөр санхүүгийн үр ашиг болон албан тушаал дэвших тал дээр төдий л үр дүн гарахгүй. Танд хэдий авьяас чадвар байх боловч давагдашгүй хүчин зүйлээс болж санасан амжилт гаргаж чадахгүйд хүрнэ. Гэхдээ сайн төлөвлөж, цаг болохыг хүлээж тэвчээртэй байж чадах нь таны амжилт олох арга барил байх болно. Иймд зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хийж гүйцэтгэж чадах ажлуудаа бага багаар амжуул.

Ихэр

Өөрийнхөө аз хийморьт итгэж болно. Гэхдээ асуудалд хэт өөрийнхөө байр сууринаас хандаж болохгүй. Таны ажил хэрэг сайжрах ч санхүүгийн байдал тогтвортой болох асуудал болоогүй байна. Зарим бүрхэг нөхцөл байдлыг таны шургуу чанар нааштай болгох боломжтой. Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт цаг үеийн нөхцөл байдлаас болсон өөрчлөлт оруулах нь зөв болно.

Мэлхий

Ашиг олох боломж харагдах тул олон хүмүүс энэ өдөр итгэл зориг дүүрэн ажиллана. Шинэ холбоо тогтоож хүмүүстэй уулз. Удирдагч мэлхийхэн хэт захирангуй зан авир гаргавал хамт олны тэнцвэрийг алдагдуулж, бүх зүйл буруугаар эргэнэ. Та гадаад улстай харилцах асуудалд өндөр ач холбогдол өгөх бололтой. Энэ үед ажил хэргийн болон арилжаа наймааны зорилгоор холын замд гарч магадгүй.

Арслан

Цалингаа нэмүүлэх эсвэл сурталчилгааны зардалд ихээхэн мөнгө гаргаж өгөх талаар яриа өрнүүлэх боломжийг ашигла. Хэрэв эхэлж чадах хөрөнгөтэй бол аливаа саналаас бүү татгалз. Хувийн харилцаа төлөвлөсөн ажлын эхэнд байх болно. Тохиолдсон бэрхшээлийг даван туулж дадсан ажлаа гүйцэтгэх нь гэр бүлд тайван байдлыг авч ирнэ.

Охин

Бусдыг туслахыг хүлээлгүй өөртөө байгаа бүх боломжоо дайчил. Бусдын тогтоосон тоглоомын дүрмийг дагах нь таныг багагүй стрессдүүлнэ. Анхаарал болгоомжлол илүүдэхгүй. Болж буй явдлыг бодитоор үнэлж, ойр дотныхондоо элэгсэг хандах нь энэ өдрийн сөрөг хандлагуудыг даван туулахад тусална.

Жинлүүр

Амьдрал болон сургуулиас олж авсан мэдлэг аль аль нь таны амжилтын үндэс болохыг ойлгож мэднэ. Зарим мэдэхгүй саад бэрхшээлийг амьдралын хичээл хэмээн хүлээн ав. Өнөөдөр од эрхсийн тохиол тантай багш шиг харьцана. Хуучин амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Та амьдралын сорилтоос битгий бултаарай.

Хилэнц

Ажил дээр тогтсон уламжлалын эсрэг тэмцэх хэрэгтэй болно. Гэхдээ шийдвэр таны талд гарах давуу тал бий эсэхийг өмнө нь сайн бод. Явцуу бүлэглэл, хувийн эрх ашгийг бодсон хүмүүстэй бүү нийл. Ажил хэрэгч санал хүлээн авахад бэлэн бай. Од эрхэс таны үр нөлөөтэй байдлыг дэмжиж байна.

Нум

Од эрхсийн нөлөө таатай байх тул эрч хүчтэй ажиллах болно. Таны хөдөлмөрийг өндрөөр үнэлж материаллаг байдал дээшилнэ. Ажиллах хүсэл эрмэлзлийн гол хөдөлгөгч хүч нь материаллаг байдлын өсөлт ч өөрийн дур сонирхолыг бас бодох хэрэгтэй байна. Өнөөдөр байгуулах ажил хэргийн гэрээ нь таныг энэ цаг үеийн хэцүү нөхцөл байдлаас гаргахад тусална.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments