Реппэр “FLA”: Хүмүүс “Rokitbay” гэхээр л гоё гэсэн хэвэнд орсон санагддаг

Реппэр “FLA” өнгөрсөн долоо хоногт “YOTON HOUSE” нэвтрүүлэгт оролцох үедээ Rokitbay-н дуунд дуртай биш, хүмүүсийг ч гэсэн сонсохоо болиосоо гэж хэлсэн нь Rokitbay-н cонсогчид болоод хүмүүсийн дургүйцэлийг ихэд хүргээд байна.

Реппер FLA нь “LOICHIHSON CREW”-н уран бүтээлч бөгөөд  2019 оноос хойш уран бүтээлээ хийж ирсэн.Тэрээр “YOTON HOUSE” нэвтрүүлэгт оролцох үеэр хөтлөгчийн асуусан TSETE юу? Rokitbay уу? Гэсэн асуултад “Мэдээж TSETSE ягаад гэвэл “Rokitbay-н дуунуудад дургүй, хүмүүсийг ч гэсэн дуртай байхаа болиосой гэж боддог. Хүмүүс Rokitbay гэхээр л гоё гэдэг хайрцагт орсон өөрт нь гоё санагдахгүй байхад хүртэл сонсоод байдаг. Өөрийн гэсэн тархи, өөрийн гэсэн чихтэй байгаарай” гэв.

Реппер Rokitbay-н хувьд хэд хэдэн цомог гаргасан салбартаа болоод нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч юм. Түүний хувьд Реппер “FLA”-н ярьсан зүйлд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments