Лэди Гага алуурчны дүрээр
Сүүлийн жилүүдэд кино урлагт хүчээ сорьж, Оскарын шагнал хүртсэн алдарт дуучин Лэди Гага, жүжигчин Адам Драйвэр нар ирэх онд нээлтээ хийх House of Gucci киноны зураг авалтын үеийн фото зургаа хувцаалцлаа.
Уг кино нь дэлхийн тэргүүлэх брэнд Гүччиг үндэслэсэн, үүсгэн байгуулагч Мауризио Гүччигийн аллагын талаар аж.
Тодруулбал, Мауризио Гүччи 1973 онд эхнэр Патрисиатай гэр бүл болсон ч 1985 онд өөрөөсөө залуухан эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болсноор 12 жил үргэлжилсэн гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн юм. Гэсэн ч салалтын үйл явц сунжирсаар 1991 онд эцэслэн шийдвэрлэгджээ.
(Мауризио Гүччи болон түүний эхнэр Патрисиа нар 1980-аад оны үед)
Ингээд салалтаас 4 жилийн дараа буюу 1995 онд Мауризио Гүччи өөрийн байшиндаа буудуулан нас барсан бөгөөд алуурчныг түүний экс эхнэр Патрисиа хөлсөлсөн гэдгийг 3 жилийн дараа 1998 онд илрүүлжээ. Хүн хөлсөлж экс нөхрөө хороосон Патрисиад 29 жилийн хорих ял оноосон байна.Тэрээр сайн хүмүүжигч байсан тул 10 жилийн дараа хугацаанаасаа өмнө суллагджээ.
Уг кино зохиолыг Роберто Бентивена болон Сара Гэй Форден нар бичсэн бол найруулагчаар Гладиатор, Blade Runner кинонуудыг найруулсан Райдли Скотт ажиллаж байгаа юм.
Эх Сурвалж: www.people.com
П.Ундрах