Гал гарсны улмаас 65 настай эрэгтэй нас баржээ

Орон сууцанд гал гарсны улмаас хоёр хүн угаартаж, нэг нь амиа алдсан байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, 27 дугаар байрны нэгдүгээр орцонд иргэн Ч-ийн байранд өчигдөр гал гарчээ.

Онцгой байдлын алба хаагчид галын аюулаас 19 хүнийг аварсан бол 65 настай эрэгтэй угаартаж нас баржээ. Харин 63 настай эрэгтэй Б угаартсан байсныг эсэн мэнд гаргаж, Яаралтай тусламжийн төвд хүргэжээ.

Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хороололд цахилгаан шатанд гацсан согтуу эмэгтэйчүүдийг эсэн мэнд гаргасан байна. Тус хорооллын 48/В байрны дөрөвдүгээр давхарт цахилгаан шат гацсаны улмаас хүн унах гэж байна гэх дуудлага өнгөрсөн шөнө 01:40 цагийн үед бүртгэгджээ.

Энэ дагуу Онцгой байдлын алба хаагчид очиж, согтуурсан үедээ цахилгаан шатанд гацсан 35, 37 настай эмэгтэй Я, Б нарыг эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *