ӨНӨӨДӨР: “Дата эрх чөлөө-Дижитал хяналт-2022” үзэсгэлэн нээгдэнэ
Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: “Туушин” зочид буудалд Монголын банкны холбоо, Азийн сангаас санхүүгийн байгууллага, банкуудын төлөөлөл оролцсон “Комплаенс форум-2022” зохион байгуулна.
10.00 цагт УИХ дахь намуудын бүлэг болон байнгын хороодын хуралтай.
11.00 цагт: ШУТИС-ийн байранд Монгол Улсад орчин цагийн хэвлэлийн салбар үүсч хөгжсөний 110 жилийн ойн хүрээнд “Оюуныг барласан он жилүүд” түүхэн гэрэл зураг, номын үзэсгэлэн, Т.Етекбайн “Ном хэвлэл ба хэвлэлийн үйлдвэрийн нэр томъёоны тайлбар толь” номын нээлт болно.
11:00 цагт: “Их наяд плаза”-д Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан “Сайн дурын маркет” үйл ажиллагаа болно.
12.00 цагт: “”BlueMon” төвд “Дата эрх чөлөө:Дижитал хяналт-2022” үзэсгэлэнг “Бодлогод залуусын хяналт”, Нээлттэй нийгэм форум, “Тунгаахуй” ТББ-аас нээж байна.
12.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэдэд учирч буй татварын дарамтын талаар Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хороо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлнэ.
14:00 цагт: Монгол Улсын консерваторт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн хөгжмийн боловсрол-Япон улсын туршлага” хэлэлцүүлэг зохион байгуулна.