Gremix: Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсондоо уучлал хүсэж байна
Сүхбаатарын талбайд иргэд “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” хэмээн Засгийн газраас шаардаж гурав дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тэд өглөөнөөс үдшийн бүрий болтол хахир хүйтэнд хоолойгоо хаттал орилж, тэмцэл өрнүүлсээр. Харин олны танил, олон дагагчтай гэх хүмүүс нам жим байгаад иргэд бухимдалтай байгаа юм. Эл асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд оролцож, сурталчилж байсан олны танил эрхмүүдийн нэр ч сөхөгдөж эхлэв.
Энэ талаар Ютүбэр Gremix, “Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг талыг баримталсан агуулгатай бичлэг оруулсандаа уучлал хүсэж байна. Энэ бол яах аргагүй үнэн. Намайг уучлахгүй байсан ч уучлаарай гэж хэлмээр байна. Би энэ үйл явдлаас хоёр зүйлийг ойлгож авсан. Нэгдүгээрт би улс төрийн ямар ч мэдлэггүй байж улс төрийн асуудалд оролцсон. Хоёрдугаарт сонгуулийн үеийн үйл явдал олон танил, урлагийн хүмүүстэй холбоотой байх нь хэвийн зүйл гэж боддог байсан нь миний алдаа. Дараагийн сонгуулиас дахиж ийм зүйл байхгүй” хэмээн тайлбар бичлэг оруулжээ.