Жүжигчин Г.Ундармаагийн “Нүүрсний хулгай”-д санаа зовсон БҮЖИГ тусыг эс олов

Сүхбаатарын талбайд иргэд “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” хэмээн Засгийн газраас шаардаж гурав дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тэд өглөөнөөс үдшийн бүрий болтол хахир хүйтэнд хоолойгоо хаттал орилж, тэмцэл өрнүүлсээр. Харин олны танил, олон дагагчтай гэх хүмүүс нам жим байгаад иргэд бухимдалтай байгаа юм.

Гэтэл жүжигчин Г.Ундармаа твиттер хаягтаа “Нүүрсний хулгайд санаа зовоод л явж байгаа” гэх тайлбартай бүжиглэж байгаа бичлэгээ нийтэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. “Нүүрсний хулгайд санах зовж байгаа хүн ийм жаргалтай байдаг юм уу?”, “Харин ч баярлаад байгаа юм биш үү”, “Ард иргэдийн зовлонгоор наадлаа” гэх мэт сөрөг сэтгэгдлүүд олон байв.

Эдгээр сөрөг сэтгэгдлийн хариуд жүжигчин Г.Ундармаа “олон дагагчтай хүмүүс энэ асуудлаар үзэл бодлоо өөр өөрсдийн өнцгөөр илэрхийлэх нь сайн үр дагавартай. Цаашид ч энэ асуудлыг хөндөнө гэж найдаж байна” хэмээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *