Д.Ганбат: Ерөнхий сайд орооцолдсон учраас хулгайч нарыг зарлахгүй байна

Ардчилсан Намаас цаг үеийн асуудалтай холбогдуулан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Он гараад Цагаан сарын дараа гурван хүний хоёр нь ядуусын эгнээнд шилжинэ. МАН-ын эрх барьж байгаа үед 44 их наяд буюу 12 тэрбум ам.долларын баялаг хяналтгүйгээр гадагшаа урссан. Ерөнхий сайд зүйл бүрээр эл асуудалд орооцолдсон учраас хулгайч нарыг зарлахгүй байна. Энэ жагсаал бол киногоор яривал дөнгөж трейлер. Цагаан сарын дараа жагсагчид дахиад гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Жагсаалын үеэр талбайн гурван км дотор сүлжээ унагаж, УИХ нь цахимаар хуралдаж онц байдал зарлахыг дэмжсэн, Хотын дарга жагсаалыг хүч ашиглан тараах захирамж гаргасан. Энэ байдлаараа эдгээр албан тушаалтан огцрох шаардлагаа хангасан гэж үзэж байна. УИХ-ын даргатай хариуцлага тооцох хэрэгтэй. Гэхдээ ард түмэн ч бас хариуцлага хүлээх ёстой. Иргэд сонголтоо хийж өнөөдрийн ийм байдалд хүргэсэн” хэмээв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments