Х.Нямбаатар: Миний ах дүү, төрөл төрөгсөд дунд төрийн албанд ажилладаг нэг ч хүн байхгүй

Иргэн Г.Ган-Очир ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нүүрсний гэрээнээс 10 сая доллар хувьдаа авсан. Үүний 5 сая долларыг Хотын дарга Д.Сумъяабазар авсан хэмээн мэдээлсэн.

Энэ талаар тэрээр Х.Нямбаатар, “Би болон миний хамаарал бүхий хүмүүс ямар нэгэн оффтейк гэрээтэй хамааралгүй. Миний төрснөөс авхуулаад өнөөдрийг хүртэлх хувийн амьдралд минь хөндөөгүй сэдэв үлдсэнгүй. Уул уурхай болон нүүрс тээвэрлэлттэй холбоотой нэг ч үйлдэл хийгээгүй. Хийсэн бол нотлох баримт байх ёстой. Миний ах дүү, төрөл төрөгсөд дунд төрийн албанд ажилладаг эсвэл хувийн томоохон компанитай нэг ч хүн байхгүй. Өөр өөрсдийн амьдралаа зохицуулсан хөдөлмөрч хүмүүс байдаг. Энэ мэдээлэл хийгээд байгаа иргэн Г.Ган-Очир бол луйварчин. 2020 оны сонгуулийн өмнө манай намын нэр бүхий гишүүдтэй уулзаж сонгуулийн хар машиныг хакердаж өгье гэж уулзсан. Мөн МАН-д ажиллаж байсан гэдэг нь ч худал мэдээлэл” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *