СОНСГОЛ: Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нар гэрчээр ирсэнгүй

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсголоор өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах гэсэн сэдвээр мэдээлэлтэй танилцана. Энэ нь дотроо таван дэд сэдэвтэй байх юм.

Эхний дэд сэдэвт үнэлгээний хороотой холбоотойгоор 17 гэрч дуудагдсаны нэг нь нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар. Түүнтэй холбогдоогүй тул гэрчээр ирээгүй байна. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор Админераль ХХК-тай холбогдуулан долоон гэрч дуудсаны нэг нь Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан. Тэрбээр орон нутагт ажиллаж байгаа тул сонсголд оролцох боломжгүйгээ мэдэгджээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *