6-12 дугаар ангийн сурагчид даваа гарагаас цахимаар хичээллэнэ

Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ дунд, ахлах ангийн/6-12/ сурагчдын хичээлийг арванхоёрдугаар сарын 25-ны даваа гарагаас цахим хэлбэрт шилжүүлнэ.1-5 дугаар ангийн сурагчид энэ долоо хоногоос цахимаар хичээллэж эхлээд байгаа юм. Харин цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн байхаар зохицуулжээ.

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.Их хүйтрэл, томуу, томуу төст өвчний тархалт ихэссэн нь танхимын хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх үндэслэл болж байгааг БШУЯ-наас мэдэгдсэн билээ.

Сануулахад ирэх долоо хоногийн баасан гарагаас 2024 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэл дөрөв хоногийн амралт эхэлнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments