Д.Амарбаясгалан: Оффтейк гэрээнд заасан нүүрсний үнийн хөнгөлөлтөөс 187 тэрбумын хохирол учирсан
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар өнөөдөр /2022.12.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Эрдэнэс Тавантолгой“, “Тавантолгой” ХК-ыг тойрсон 40 их наяд төгрөг гэдэг нь ор тас үндэслэлгүй тооцоолол гэдгийг Засгийн газрын зүгээс албан ёсоор мэдэгдье. Тиймээс өнөөдөр энэ тоо мэдээллийг Засгийн газрын зүгээс 15 цагаас нэгдсэн нэг мэдээлэл болгон мэдээлнэ. Оффтейк гэрээнээс үүсэн хохирлыг 1 их наяд 257 тэрбум төгрөг хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хүмүүс мэдээлсэн. Энэ бол үндэслэлгүй тооцоолол. Өнөөдрийн байдлаар оффтейк гэрээнд заасан нүүрсний үнийн хөнгөлөлтөөс 187 тэрбумын хохирол учирсан” хэмээв.