Итэвоны үймээнээс амьд үлдсэн хүү гэртээ амиа хорложээ

Сөүлийн Итэвон дүүрэгт сүнсний баяр тэмдэглэхээр цугласан олон шахцалдсанаас болж 158 хүн нас барсан. Тэгвэл тус үймээнээс амьд үлдсэн өсвөр насны хүүхэд амиа хорлосон байдалтай олджээ. Цагдаа нар ахлах сургуулийн сурагчийг Сөүлийн баруун хэсэгт байрлах байрнаас нь Даваа гаригт 23:40 минутын үед олсон байна. Үүнээс 30 минутын өмнө хүү нь сураггүй алга болсон гэх мэдээллийг ээж нь цагдаад өгчээ. Энэ мэдээллийн дагуу цагдаа нар шалгаж байгаад хүүг олсон байна.

Хэргийн газраас амиа хорлосон гэх ямар нэгэн нотолгоо олдоогүй. Мөн гэмт хэрэг, хүчирхийллийн ул мөр ч илрээгүй байна. “Түүнийг амиа хорлосон гэж таамаглаж байна. Ар гэрийнх нь хүсэлтийн дагуу задлан шинжилгээ хийхгүй” гэж цагдаагаас мэдэгдлээ. Гэхдээ цагдаа нар түүний үхлийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж байна.

Сүнсний баяр болсон шөнө түүнтэй хамт явсан найз нь нас барсан аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *