Б.Бат-Эрдэнэ: Хятадын Норинког оруулж ирэхэд нь болиулж байсан ч надаас хойш гэрээ нь байгуулагдсан

БОАЖ сайд Б.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайн оффтейк гэрээтэй холбоотой хэвлэлд яриа өгчээ. Тэрээр, “Миний хувьд 2020 оны 11 сараас  2022 оны 01 сар хүртэл ажиллаж байсан. Тухайн үед бид оффтейк гэрээнүүдийг бүгдийг зогсоосон. Ил болсон 9 гэрээг харвал он сараараа бүгд байж байгаа. Мөн бид уг асуудалтай холбоотой дараах ажлуудыг хийж байсан.

  1. Оффтейк гэрээнүүдийг зогсоож бизнесийн эргэлтээрээ явах ёстой гэсэн зарчмыг баримталсан.
  2. Дотоодын цэргийн хамгаалалтад авхуулсан.
  3. Дотоод аудит ажиллуулж, шалгалт оруулж байсан.

Миний үед оруулж ирж байсан нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ буюу Норинког зогсоож байсан. Яагаад гэхээр ТЭЗҮ-г нь хийсэн компани тэдний охин комдани байсан. Тиймээс охин компани ТЭЗҮ хийж толгой компани гэрээ хэлцэл хийж үйлдвэр байгуулах боломжгүй гэж үзсэн. Бид анхнаасаа оффтейк гэрээг хийлгэх ёсгүй шаардлагагүй гэдэг зарчмыг баримталсан” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *