С.Баярцогт: Ардчилсан Намыг цаашид удирдах олон лидер бий. Тиймээс намын удирдлагын асуудал нээлттэй
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, намынхаа эв нэгдлийг хангах ажлын хэсгийг байгуулсан байна.
Уг ажлын хэсэг 39 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Сангийн сайд асан С.Баярцогт багтаж байгаа аж.
Энэ талаараа тэрбээр “Миний хувьд намын эв нэгдлийг хангах 39 гишүүний нэг нь. Намынхаа удирдлагыг Дээд шүүхэд бүртгүүлэх, эв нэгдлийг хангах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
Манай нам Монгол Улсад ардчилал, шинэчлэлийг авчирсан 200 гаруй мянган гишүүнтэй том нам. Намаа цаашид удирдаад явах олон лидер бий. Тийм учраас намын удирдлагын асуудал нээлттэй байгаа гэдгийг хэлье” гэлээ.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?