|

Путин хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын удирдагчдад шинэ жилийг тохиолдуулан “алтан бөгж” бэлэглэжээ

Даваа гарагт ОХУ-ын Санкт-Петербург хотноо хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын буюу Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын удирдагчдын албан бус дээд хэмжээний уулзалт болсон юм.

Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин холбоотнууддаа шинэ жилийн мэндчилгээтэй алтадсан бөгж бэлэглэсэн байна. Удирдагчдаас ганцхан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко бэлгийн бөгжийг шууд хуруундаа зүүсэн байсныг эх сурвалжууд мэдээлжээ.

 

 

Энэ удаагийн чуулган Украины дайны улмаас Москвагийн эрх баригчид олон улсын хатуу дарамт шахалтад орж, хуучин Зөвлөлтийн харьяаны бүс нутагт нөлөө нь суларсан цаг үед тохиосон юм. Путин уулзалтын дараа Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын удирдагчдын дунд санал зөрөлдөөн байгааг хүлээн зөвшөөрсөн нь ховор үзэгдэл байлаа.

“Харамсалтай нь хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын дунд санал зөрөлдөөн байгааг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ бид хамтран ажиллах, асуудлыг дотроо хэлэлцэж, шийдвэрлэхэд бэлэн байгаа нь хамгийн чухал юм” гэж уулзалтын дараа Путин хэлжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *