Д.Батболд: Өдөр тутамд гар ажиллагаа, хүрз ашиглах үе бий
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цас орж, нийслэлийн авто замуудад халтиргаа гулгааны улмаас түгжрэл эрс нэмэгдсэн.
Мөн энэ үеэр ажилчид гараараа, хүрзээр давс хутган зам дээр цацаж буй зураг цахим орчинд тархаж, машин техникийн хүрэлцээний тал дээр нэлээн шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл Нийслэлийн хот тохижилтын газар зам дээр давс болон тусгай бодис цацаж халтиргаа гулгааг багасгах, цас мөсийг хайлуулах арга хэмжээг авах үүрэгтэй.
Энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын орлогч дарга Д.Батбол, “Тусгай бодис болон давсны нөөцийг урд, хойд хөршүүдээс татан авдаг бөгөөд хил гааль хааснаас шалтгаалж ямар нэгэн асууал бэрхшээл гарахгүй. Нөөц хангалттай байгаа. Машин техник хангалттай. Шүүрний машин найм, бодис цацах машин 12 бий. Халтиргаа гулгааны үед гол ачаалал нугалдаг тэдгээр машинаас гадна жижиг ногоон машинууд цэвэрлэгээд гардаг. Нийслэлчүүд маань сайн мэднгэ дээ. Тэдгээр машинуудаа өдөр тутамдаа гаргадаг. Техникийн эвдрэл гэмтлээ өөрсдөө засчихдаг учраас саатал гарахгүй. Гэвч хэдийгээр техник хүрэлцээтэй ч өдөр тутмын цэвэрлэгээ, ажиллагаанд гар ажиллагаа, хүрз ашиглах үе бий. Бүх ажлыг техникжүүлж хараахан амжаагүй. Харин бодисыг бол зориулалтын машинаар автоматаар цацаж байгаа. Өнөөдөр л гэхэд Баянхошуу, Монелийн чиглэлийн өгсүүр замд бодис цацаж байгаа гэлээ.