Д.Ганбат : МАН үнэмлэхүй олноороо “Богд Зонхова” төсөл баталчхаад матрын нулимс гаргаж байна

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд шуугиан тарьсан Соёлын сайдын 32 тэрбум төгрөгийн төсөвтэй “Богд Зонхова” цогцолборын талаар сэтгүүлчдийн асуултад АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хариулт өгөв. 

Тэрбээр, “Манай хэвлэл мэдээллийнхэн тухайн үед нь анхааралтай ажиллах ёстой. Энэ цогцолборын төслийг АН-ын бүлэг дэмжээгүй. Тэр байтугай төсвийн тодотгол хийх талаар ярьж байсан.

“Богд Зонхова” цогцолборын төсөл дээр хүмүүс их төвлөрч байх шиг байна. Уг нь 5 тэрбум төгрөгийн төсөвтэй гэж энэ онд батлагдсан байсан. Гэтэл 2022 оны төсөвт 32 тэрбум төгрөг гэж тусгагдсан. Энэ асуудал дээр АН-ын бүлэг хөшөө, музей барих хэрэггүй гэж удаа дараа хэлж байгаа.

МАН үнэмлэхүй олноороо энэ төслийг баталчхаад матрын нулимс гаргаж байна. Хэвлэл мэдээлэл тухайн үедээ дөрөвдөгч засаглалын үүргээ гүйцэтгэж мэдээлэл өгөх ёстой байсан” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *