Гэрээсээ 10 тэрбум төгрөгөө хураалгасан С.Батдөл өмнө нь хулгайн хэргээр шийтгэгдэж байжээ

ЭЦГ-аас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа талаар бид мэдээлсэн.

С.Батдөл нь уг албан тушаалд 2021 онд томилогдсон ч маш богино хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгагдаж байгаа юм. Тэрбээр албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний шан харамж авч нүүрс тээврийн үйл ажиллагааны очер дугаарыг зохицуулан өгч авлига авдаг байсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байна.

Тэгвэл С.Батдөл нь өсвөр насандаа орон байрны хулгайн хэргээр шийтгэгдэж байжээ. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээд ийнхүү төрийн албанд ажиллаж, авлиг хээл хахуулиар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *