БЗД-ийн 10 дугаар хороонд цэвэр усны шугам задарч, таван айлын гэр усанд автжээ
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр буюу нэгдүгээр сарын 05-ны өдөр долоон цагийн орчимд цэвэр усны шугам задарснаас болж ойр хавийн айлууд усанд автжээ. Үүнд дүүргийн онцгой байдлын алба болон холбогдох албаныхан 24 цагийн турш ажиллаж засварын ажиллагааг үргэлжлүүлж байна. Нэг айлд 50-60 см хэмжээтэй ус орсон бөгөөд хажуу айлаар дамжсан байжээ. Одоогоор Цагдаа хотхоны айлууд зөөврийн усаар хэрэглээгээ хангаж байгаа аж.