Анагаах ухааны доктор, профессор О.Баатархүүд “Академич П.Нямдаваа” алтан медаль олгожээ
Монгол Улсын хүн амын дунд вирусын гаралтай элэгний өвчлөлийн генотипийн онцлог тархалт, оношилгоо, эмчилгээ, молекул генетикийн цогцолбор судалгаа хийж, эмчилгээний шинэ удирдамжийг практикт нэвтрүүлсэн судлаач, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүүд “Академич П.Нямдаваа” алтан медаль олгохоор болсныг зарлалаа.
Хүний их эмч, вирус судлаач, академич П.Нямдаваа нь монгол, англи, орос, герман хэл дээр нийт 900 гаруй бүтээл хэвлүүлж, Монголын анагаахын салбарын эрдэмтдийг бүтээлээрээ тэргүүлдэг юм. Түүний нэрэмжит Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Академич П.Нямдаваа” алтан медалийг хоёр жилд нэг удаа олгодог билээ.