Х.Булгантуяа: Хүүхдийн төлөө сангийн мөнгөөр томоохон бүтээн байгуулалт хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа Хүүхдийн төлөө сангийн зарцуулалтын талаарх асуултад “Хүүхдийн төлөө сангийн мэдээлэл shilengov.mn сайтад ил болсон.Энэ санд цугларсан 11 тэрбум төгрөгийг бараг зарцуулаагүй.Нэг тэрбум хүрэхгүй төгрөгийн санхүүжилтийг зарцуулсан. Үлдсэн 10 тэрбум төгрөг нь сандаа бий. Энэ сангийн мөнгөөр хүүхдийн төлөө томоохон бүтээн байгуулалт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа.Бусад сан шиг зарцуулчихсан юм бишүү гэж олон нийт хардаж байна. Тэгвэл та бүхэн shilengov.mn сайт руу ороод хараарай” гэв.