Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийг гишүүн асан Л.Элдэв-Очир удирдана
Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдахаар болжээ.
Тодруулбал, түүнийг энэ сарын 5-ны өдөр “Цемент шохой” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. Одоогоор үүрэгт ажлаа хүлээн авах үйл явц үргэлжилж байгаа аж. Өмнөх удирдлага Л.Наранбаатар оны өмнө ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Цемент шохой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Элдэв-Очирын “CV”
Политехникийн дээд сургуулийг төгссөн.
1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга
1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал
1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал
1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал
2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч
2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх
2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга
2016-2020 онд УИХ-ын гишүүн
2017-2019 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байжээ.