Ойрын хоёр хоногт өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна
Өнөөдрийн /01-р сарын 16-ны/ цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -39…-44 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -34…-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17…-22 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -20…-25 градус, бусад нутгаар -26…-31 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -37…-39 градус, өдөртөө -27…-29 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.
2023 оны 01 дүгээр сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс